Нүүр хуудас
2020-07-03

Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургууль Та бүхнийг элсэн суралцахыг урьж байна.

Бид дараах мэргэжилээр өдөр бүр элсэлтээ авч байна.

ХААНА: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их тойруу 9/1

УТАС: 11312629, 91948898, 89068898

 
2020-07-02

"ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ" шинэ элсэлтээ авч эхэллээ. Та бүхнийг САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ мэргэжлээр элсэн суралцахыг урьж байна.

ХААНА: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их тойруу 9/1

УТАС: 11312629, 91948898, 89068898

 

Та сошиалаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй нэгдээрэй.

https://www.facebook.com/mlsri.edu

 
2020-07-02

Та бүхэн манай сургуулийг сонгон суралцсанаар дараах байгууллагуудад дадлага хийж, ажиллах боломжтой.

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн харилцааны төрийн байгууллагууд
  • Уул уурхай, барилга, эрчим хүчний салбарууд
  • Банкны салбарууд
  • Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагууд
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд
  • Татварын ерөнхий газар, аймаг, дүүргийн татварын хэлтсүүд
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
  • МҮЭ-н холбооны ажлын алба, салбар, хороод
  • ️Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, дүүргийн хороод
  • ААНБ, бизнесийн байгууллагууд

 
2020-07-01

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, БСШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
    2. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна. 

Захирлын 2020 оны ...... сарын .......
өдрийн ....... тоот тушаалын хавсралт

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, БСШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
    2. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

ХОЁР. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР

  1. Бакалаврын түвшинд:
  2. Хөдөлмөрийн эдийн засаг /өдөр, орой/
  3. Бизнесийн эдийн засаг /өдөр, орой/
  4. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /өдөр/
  5. Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ /өдөр, эчнээ/
  6. Нягтлан бодох бүртгэл /өдөр, орой, эчнээ/
  7. Хүний нөөцийн менежмент /өдөр, эчнээ/
  8. Санхүүгийн менежмент /өдөр, эчнээ/

2. Магистрын түвшинд:

  1. Хөдөлмөрийн эдийн засаг /өдөр/
  2. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /өдөр/

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН КОМИССИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

    1. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн комисс зохион байгуулна.
    2. Элсэлтийн комисс нь элсэлтийн ажлыг удирдлагаар хангах, зохион байгуулах, хяналт тавих, өргөдөл гомдлыг шийдвэрлэх болон элсэлттэй холбоотой бусад  үйл ажиллагааг хариуцан зохицуулна.
    3. Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад холбогдох хууль, тогтоомж болон  Оюутан элсүүлэх энэхүү журмыг баримтална.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    1. Тус сургуульд элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.
    2. Тус сургуулийн өдрийн ангид элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдаж, нийт онооны 410 онооноос багагүй оноо авсан байна.
    3. Өдрийн ангид элсэгч нь тухайн мэргэжлийн хөтөлбөрт хамаарах хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэгэнд тэнцсэн байна.
       

Мэргэжлийн хөтөлбөрийн нэр

Сургалтын хэлбэр, хугацаа

Элсэлтийн ерөнхий шалгалт

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Хөдөлмөрийн эдийн засаг

Өдөр – 4 жил

Математик
Нийгмийн тухай мэдлэг
Англи хэл

Бизнесийн эдийн засаг

Өдөр – 4 жил
Орой – 4 жил

Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ

Өдөр – 4 жил
Эчнээ – 2.5 жил

Нийгмийн тухай мэдлэг
Англи хэл

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

Өдөр – 4 жил

 

Математик
Нийгмийн тухай мэдлэг
Англи хэл

Хүний нөөцийн менежмент

Өдөр – 4 жил
Эчнээ – 2.5 жил

Санхүүгийн менежмент

Өдөр – 4 жил
Эчнээ – 2.5 жил

 

Нягтлан бодох бүртгэл

Өдөр – 4 жил
Орой – 4 жил
Эчнээ – 2.5 жил

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөдөлмөрийн эдийн засаг

Өдөр
1.5-2 жил

Эдийн засаг
Англи хэл
Ярилцлага

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

Өдөр
1.5-2 жил

    1. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ нь батламж олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
    2. Орой, эчнээ ангийн элсэгчдэд 4.2-4.4 дэх заалт хамаарахгүй болно.
    3. Дараах тохиолдолд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулна.
      1. Дээд боловсролтой иргэн хоёр дахь боловсрол эзэмших
      2.  Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтанд элсэн суралцах
      3. 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдан суралцах
      4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн тохиолдолд шалгалтын оноог дүйцүүлэн тооцуулсан байх
      5. Гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах
      6. 2006 оноос өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн төгсөгч
    4. Орой, эчнээ ангид элсэхээр хүсэлтээ гаргасан иргэдийн элсэлтийн шалгалтыг сургууль зохион байгуулна.
    5. Магистрын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагааг “Магистрын сургалт зохион байгуулах тухай журам”-аар зохицуулна.

 

ТАВ. ЭЛСЭГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БҮРТГЭХ
5.1 Элсэгчид нь тус сургуулийн элсэлтийн комисст дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Өргөдөл
  2. Батламж (Ерөнхий шалгалтын дүн, оноо)
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Хувийн хэрэг
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Цээж зураг-3%
  6. Бүртгэлийн хураамж-10000 төгрөг
  7. Бакалаврын болон С диплом /эчнээ ангид элсэгч/
    1. Элсэгчдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.
    2. Элсэгчдэд элсэн суралцах эрхийн бичиг олгохдоо сургалтын төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлүүлсэн байна.
    3. Эрхийн бичгийг зөвхөн тухайн элсэгчид зориулан бичиж олгоно.
    4. Элсэгчид нь өөрийн болон эцэг, эхийн хаяг, холбоо барих утасны дугаарыг элсэгчдийн анкет дээр тодорхой бичнэ.

ЗУРГАА. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

    1. Элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харгалзан сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
    2. Шалгуулагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан элсүүлнэ.
    3. Элсэлтийн комисс оюутан элсүүлэх шалгаруулалтыг Улаанбаатар хотод өөрийн сургууль дээр, орон нутгаас оюутан элсүүлэх шалгаруулалтыг МИДСК-той хамтран болон бие даан хэрэгжүүлнэ.
    4. Элсэлттэй холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс, Сургалтын алба хамтран тухай бүр шийдвэрлэнэ.

 

ДОЛОО. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ, СУРАЛЦУУЛАХ

    1. Тус сургуульд элсэн суралцаж буй бакалавр, магистрын түвшний суралцагчид, ҮЭ-ийн байгууллагын сонгуульт ажилтнууд, гишүүдийг сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчийг дэмжих зорилгоор суралцагчдад тэтгэлэг олгох, хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулах бөгөөд уг үйл ажиллагааг “Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулна.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

 
2019-05-24

Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, оюутнууд  " Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй "-н үндэсний анхдугаар чуулганы үйл ажиллагаанд 60 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

 

 
2019-04-30

ХЭМАБ-ЫН СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЯВАГДАНА.

 

 

 
2019-04-17

Багш нарын хуралд оролцлоо.

 

 

 

 
2019-04-17

ОСЛЫГ ТЭГЛЭХ АЛСЫН ХАРАА ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД БИД НЭГДЛЭЭ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард  зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний нээлтийн ажиллагаа  2019.04.08-нд амжилттай болж өндөрлөлөө. Манай сургууль тус арга хэмжээнд оролцож “Ослыг тэглэх алсын хараа ОУ хөдөлгөөн”-нд албан ёсоор нэгдэж байгаа илэрхийлэв. Мөн ХАБЭА-н мэргэжлээр суралцаж буй оюутнууд маань тус хөдөлгөөний ач холбогдлыг танин мэдэж, өөрсдийн ирээдүйн ажил хэрэгтээ байнга санаж, хэрэгжүүлэх, ажлын байрны зөв дадал, зуршлыг эрхэмлэхээ тус арга хэмжээний үеэр илэрхийлж, өөрсдийн бэлтгэсэн уриа болон Flash Mob бүжгээрээ бэлэг барив.

Мөн нээлтийн арга хэмжээнд ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, НДЕГ-ын дэд дарга Г.Саран, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр нар оролцов.

Өнөөдрийн арга хэмжээнд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцож 400 гаруй хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.

 

 
2019-03-22

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургууль усны өдөрлөгийг тэмдэглэн өнгөржүүлж байна.

 
2019-03-20

Эх түүх, соёл, өв уламжлалаа дээдлэх, түгээн дэлгэрүүлэх мэдлэгээ тэлэх энэхүү арга хэмжээнд нийт багш ажилтан, оюутнууд маань маш идэвхтэй оролцлоо.

Монголчуудын цээрлэх ёсон, зүйр цэцэг үгсийн агуулгыг тайлбарлах, ардын дуу, шагай шүүрэх, “Дээл” сэдэвт 8 мөрт шүлгийн уралдаан гэсэн 6 төрлөөр явагдсан тэмцээнд Бизнесийн эдийн засгийн оройн 1-р курс түрүүлж шилжин явах цомын эзэн, Бизнесийн эдийн засгийн орон 3-р курсийн хамт олон 2-р байранд шалгарлаа.

Монгол зан заншил, өв соёлын талаар их зүйлийг мэдэж таньж авсан сайхан арга хэмжээнд идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ баярлалаа.

 

 

 
2019-03-19

Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутны 5-н төрөлтийн спортын наадам амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг Ө.Ариунтуяа багштай 2-р курсын хамт олон хошуучиллаа.

 
2019-03-04

Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургууль "Оюутан бүрийн хөгжил -Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр " нэг өдрийн сургалт семинар амжилттай явагдлаа.

 
2019-02-25

МЭДЭГДЭЛ !!!
2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн талаар олон нийтийн сүлжээнд санаатайгаар худал мэдээлэл тавигдсаныг залруулахаар дараах тодруулгыг хийж байна.
Бид нэр хүндээ сэргээлгэхээр Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

ТОДРУУЛГА:
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль нь 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус дээд боловсролын байгууллага болно. Тус сургууль БСШУСЯ-ны аттестатчилал, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэлд 2 удаа 2021 он хүртэл итгэмжлүүлсэн, Увс аймагт салбар сургуультай, өнөөгийн байдлаар төрийн (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг тэргүүтэй бусад байгууллага), төрийн бус (МҮЭХ, МАОЭНХ, ОУХБ гм), бизнесийн байгууллагад амжилттай ажиллаж буй 4000 гаруй төгсөгчидтэй, 500 орчим оюутан суралцагчидтай сургууль болно. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 2013 оноос өмнөх байдлаар 100 хувь, 2014-2018 оны байдлаар 93 хувьтай байна. 

АЛСЫН ХАРАА: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ

ЭРХЭМ ЗОРИЛГО: БИД ӨНДӨР ЧАДАМЖ, ХӨРВӨХ ЧАДВАР БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХҮНДЭГ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭСЭН ДЭЛХИЙН ИРГЭНИЙГ БЭЛТГЭНЭ.

МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР: Бакалавр, магистрын түвшинд

• Хөдөлмөрийн эдийн засаг
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд 
• Нийгмийн ажил зөвлөх үйлчилгээ
• Хүний нөөцийн удирдлага 
• Санхүүгийн удирдлага 
• Нягтлан бодох бүртгэл 
• Бизнесийн эдийн засаг

МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ: 
• МҮЭХ-ны харьяа, ашгийн бус нийгэмд үйлчилдэг, нийгмийн эмзэг бүлгийн оюутан суралцагчид, ҮЭ-ийн гишүүд, тэдний хүүхдүүдэд чиглэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлдэг.
• ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Беларусын Хөдөлмөр, нийгмийн харилцааны их сургууль, БНХАУ-ын Хөдөлмөрийн харилцааны их сургууль, Бүх ажилтны Кадрын сургууль зэрэг ижил төстэй дэлхийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. 
• Филиппин улсын GLOBAL EDUCATION ACADEMY-ийн сургагч багш нартай хамтран англи хэлний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж оюутнууддаа англи хэлний өндөр түвшний мэдлэг /12 багц цаг/эзэмшүүлдэг.
• Монгол улсдаа анхдагч болж ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэдэг, ХАБЭА-н чиглэлийн ТББ, сургалтын байгууллагуудыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. 
• Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургалт, зөвлөгөө, эрдэм шинжилгээний ажил хийх арвин туршлагатай. 
• БСШУСЯ, БМИҮЗ-ийн бодлогын дагуу “Үр дүнд суурилсан сургалт” хөтөлбөрийг мэргэжлийн бүх чиглэлээр нэвтрүүлэн ажилладаг. 
• БНСУ-ын Хөдөлмөр, хөгжлийн сантай хамтран ажилладаг. 

Утас: 11312629, 11321042
Вэб хуудас: www.mlsri.edu.mn
Page хуудас: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль 
И мейл: info@mlsri.edu.mn

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
 
 
2017-09-05

https://www.facebook.com/pg/mlsri.edu/photos/?tab=album&album_id=347593932360312

2017-2018 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа сайхан боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочидоос МБСШУ-ны ҮХ-ний дарга Батзориг, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Жаргалсайхан, Жижиг дунд үйлдвэрлэл, албан бус хэвшлийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Дүгрээ, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор Бэхтөр, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор Ганболд болон урлагийн төлөөлөл хүрэлцэн ирж оюутанууд болон багш ажилчидад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

 
2017-05-04

Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцахаар боллоо

Г.Цагаандарь бяцхан хоёр охиноо дагуулан Толгойтын өртөөнд хоног төрүүлж байсан цаг саяхан.  Бөөрний өвчтэй хэмээн оношлдогдож, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байхад нь эр нөхөр нь Г.Цагаандарийг хэвлий дэх үр, хөөрхөн охинтой нь буурин дээрээ орхиод, гэрээ ачаад явсан гэдэг. Ингээд л наашаа гэх аав, ээж хамаатан садангүй Г.Цагаандарь охидоо дагуулан галт тэрэгний өртөөнд хоног төөрүүлж явахдаа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус холбогджээ. Ачтай тустай залуус түүний өвчнийг эмчлүүлж өгөөд зогсохгүй орон гэртэй болгох хандивын аяныг орон даяар өрнүүлсэн юм. Мөн Г.Цагаандарийг ИНЕГ-т ажилд оруулахаар гэрээгээ хүртэл байгуулан өөрийн гэсэн таван ханатай гэртээ хоёр охиныхоо хамт төвхнөсөн гээд баярын мэдээ тасрахгүй байгаа билээ.

Тэгвэл “Мишээл экспо” төв дээр болж буй Боловсролын үзэсгэлэн яармаг арга хэмжээний хүрээнд энэ сарын 23-нд Манай сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд тустай зүйл хийж байгаа мундаг бүсгүй "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн тэргүүн Ц. Сувд -Эрдэнэд магистрантурт, 2 хүүхэдтэйгээ амьдралын төлөө зүтгэж яваа залуу бүсгүй Г. Цагаандарь, мөн ЕБС-ийн сурагчдаас сурлага, урлаг, спорт, олон нийтийн чиглэлийн бүхий л ажилд тэргүүний манлайлагч сурагч болох СХД-ийн 67-р сургуулийн 12-р ангийн сурагч Ч. Оюунтуяа  нарт сургуульдаа суралцах эрхийн бичгийг өнөөдөр тус сургуулийн захирал Г. Баярмаа гардуулан өглөө.

 

 
 
Мэдээ, мэдээлэл
2019-03-22

“ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ,

  ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЮУТНУУДЫН ЭРДЭМ

     ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

 

Хэзээ: 2019 оны 03-р сарын 25-ны өдрийн 1400 цагт

Хаана: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн хичээлийн байр 204 тоот танхимд

Хурлын зорилго: Зохистой хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар судлах, мэдээлэл солилцох, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, судалгааны ажлын арга барилд суралцуулах, оюутны оролцоо, хандлагыг дэмжих, урамшуулах

Эрдэм шинжилгээний илтгэлийн чиглэл:

            Зохистой хөдөлмөр эрхлэлт

            Хөдөлмөрийн харилцаа

            Цалин хөлс

            Хүн амын амьжиргаа

            Бүтээмж

            Нийгмийн хамгаалал

            Хөдөлмөрийн менежмент

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд

            Мэргэжлийн боловсрол, ажил олгогчийн тавигдах шаардлага

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Илтгэл хэлэлцүүлэх оюутан заавал удирдагч багштай байх,
  2. Эрдэм шинжилгээний шинэлэг асуудал дэвшүүлсэн байх, үндэслэлтэй, сонирхолтой, эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн байх,
  3. Эрдэм шинжилгэээний хурлын илтгэлд тавигдах шаардлагуудыг хангасан байх,
  4. Илтгэлийг Power Point –оор бэлтгэж, илтгэлийн хамт урьдчилан хүлээлгэн өгөх,
  5. Илтгэлийг илтгэх хугацаа 10-15 минут байх.

Илтгэлийн эхэд тавигдах шаардлага:

  1. А-4 цаас, үсгийн фонд Times New Roman, хэмжээ 12, мөр хоорондын зай 1,15, илтгэлийн эх 5-6 нүүр байх,
  2. Ишлэл зүүлт, ном зүйг зохих ёсоор бичих,
  3. Илтгэлийн нүүр хуудсанд сургууль, тэнхим, сэдвийн нэр, удирдагч багшийн нэр, гүйцэтгэгч оюутны овог, нэр тавигдсан байх.

Хүлээн авах хугацаа: 2019 оны 3-р сарын 21-23-ны өдрүүдэд  btsendoo@gmail.com, ms.ariuntsatsral@gmail.com хаягаар хүлээж авна.

Илтгэлийг дүгнэхэд баримтлах зарчим:

  • Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол 35 оноо
  • Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал 30 оноо
  • Илтгэх ур чадвар 25 оноо
  • Асуултанд хариулсан байдал 10 оноо

Шагналын сан: Нийт шагналын сан 250000 төгрөг. Үүнээс:

  • 1-р байр Өргөмжлөл, 120000 төгрөг
  • 2-р байр Өргөмжлөл, 80000 төгрөг
  • 3-р байр Өргөмжлөл, 50000 төгрөг

 

          ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2019 он

2019-03-04

Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургууль "Оюутан бүрийн хөгжил -Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр " нэг өдрийн сургалт семинар амжилттай явагдлаа.

2017-12-08

https://www.facebook.com/171347066746204/videos/198964520651125/

Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой, эрүүл мэндийн мэндийг дэмжих жилийн хүрээнд оюутан залуучуудын дунд зохион байгуулсан дүүргийн аварга шалгаруулах "УНИВЕРСАЛ-2017" наадмын "Шатар"-ын төрөлд 3-р курсын оюутан Г.Өсөхбаяр алтан медаль, "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнд 2-р байр эзэлсэн Б.Хосбаяр ахлагчтай баг, "Волейбол"-ын тэмцээнд 2-р байр эзэлсэн О.Мөнхбадрах ахлагчтай багийн хамт олонд баяр хүргэе.

2017-12-06

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жил, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан үе үеийн төгсөгчдийн Спортын тэмцээнийг 2017 оны 12-р сарын 02,03-нд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээний үйл ажиллагаанд МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн анхны захирал, ШУ-ын доктор, профессор, Хүмүүнлэгийн ухааны академич Н.Содномдорж, сургуулийн анхны багш нар, 1997 оны анхны төгсөгчид, гар бөмбөгийн лигийн “Хөдөлмөр” багийн тамирчид зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Тэмцээний үер тус сургуулийн захиргааны зүгээс ХНХДС-ийн анхны төгсөгчид, лигийн “Хөдөлмөр” багийн тамирчддаа хүндэтгэл үзүүлж, төгсөгчдийн амжилт, бүтээлийг алдаржуулжээ.
Шилжин явах цомын төлөөх спортын тэмцээнд нийт 9 төгсөлтийн баг тамирчид сэтгэл зүтгэл, эрч хүч дүүрэн, идэвх санаачлагатай, зохион байгуулалт сайтай оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдэгүүдээ тодрууллаа.
Гар бөмбөгийн тэмцээн /Холимог баг/:
1-р байр, Алтан медаль: 2009 оны төгсөлтийн баг
2-р байр, Мөнгөн медаль: 2004 оны төгсөлтийн баг
3-р байр, Хүрэл медаль: 2001 оны төгсөлтийн баг
Сагсан бөмбөгийн тэмцээн /Эрэгтэй баг/:
1-р байр, Алтан медаль: 2013 оны төгсөлтийн баг
2-р байр, Мөнгөн медаль: 2009 оны төгсөлтийн баг
3-р байр, Хүрэл медаль: 2005 оны төгсөлтийн баг
Сагсан бөмбөгийн тэмцээн /Эмэгтэй баг/:
1-р байр, Алтан медаль: 2010 оны төгсөлтийн баг
2-р байр, Мөнгөн медаль: 2004 оны төгсөлтийн баг
3-р байр, Хүрэл медаль: 2009 оны төгсөлтийн баг
Багийн нэгдсэн дүнгээр 2009 оны төгсөлтийн баг түрүүлж "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ" - ын эзэн боллоо.
Нийт баг тамирчдадаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
2018 онд зохион байгуулагдах Шилжин явах цомын төлөөх спортын тэмцээнийг 1997 оны төгсөгчид ХНХДС-ийн 25 жилийн ойдоо зориулан зохион байгуулахаар болжээ.

2017-12-05

ХНХДС-иас санаачлан ХХҮГ-тай хамтран дараах чиглэлүүдээр түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж байна.

Үүнд:

  • Ажлын байрны үнэлгээ хийх, ажил мэргэжлийг бүлэглэх зэрэглэх аргачлал
  • Бүтээмж тооцох аргачлал
  • Хөдөлмөрийн норм, норматив тогтоох аргачлал
  • Хөдөлмөрийн мэргэшүүлэх сургалт
  • ХАБЭМ-ийн түргэвчилсэн сургалт
  • Бүтээмжийн удирдлага, инновауи, чанарын стандартын богино хугацааны сургалт
  • Нийгмийн ажилтны мэргэшүүлэх сургалт

Тус хичээлүүдийг ХХҮГ-ийн мэргэжилтэнгүүд явуулах ба та бүхнийг идэвхитэй хамрагдхыг хүсч байна.