Дотуур байр
2015-02-10

Энэхүү журмаар дотуур байранд амьдарч байгаа оюутнуудтай холбогдсон харилцааг зохицуулна.

Дотуур байранд оршин суугчид нь дараах нийтлэг хэв журмыг дагаж мөрдөнө. Үүнд:

  1. Дотуур байранд галын аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгаан хэрэгслийг (литка, индүү, чийдэн, печь гэх мэт) ашиглаагүй үедээ байнга салгаж, унтрааж байх.
  2. Байрны эд хогшлийг ариг гамтай эдэлж хэрэглэх, угаалтуурт сав суулгыг угаахдаа хоолны үлдэгдлийг хогийн саванд хийж, угаалтуурыг байнга цэвэр байлгах.
  3. Гадагш гарах үедээ жижүүрт түлхүүрээ хүлээлгэн өгч хэвших.
  4. Хөлдөөгчинд хүнсний зүйлийг тогтоосон хэмжээгээр хаягтай хийж байх.
  5. Байранд сахилга баттай байж, өрөө дамжин хэсэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, коридор нийтийн эзэмшлийн газарт чимээ шуугиан гаргахыг хориглох.
  6. Архи, тамхи, сэтгэцэнд нөлөөлөх бодис хэрэглэхийг хатуу хориглох.
  7. Гадны хүнийг дотуур байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэвтрүүлэхгүй байх.
  8. Оройн 22:00 цагаас хойш байранд орох, байрнаас гарахыг хориглох.
  9. Дотуур байрны журмыг зөрчсөн (архи, тамхи хэрэглэх, ёс зүйн зөрчил гаргах, байрны эд хогшил эвдэх) оюутнаар учруулсан хохирлыг төлүүлж, сургуулийн захиргаанд мэдэгдэж байрнаас хөөх хүртэл арга хэмжээ авах.
  10. Эцэг эх, төрөл садны хүнийг жижүүрийн зөвшөөрлөөр өдрийн цагаар түр оруулж болно. (1-2 цаг)
  11. Байранд гадны хүн хонуулахыг хатуу хориглох.