Зорилго, зорилт
2015-02-28

Сургуулийн алс хэтийн болон эрхэм зорилго, зорилтыг дараах байдлаар томьёолон ажиллаж байна. 

Алс хараа:
 
«Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургалт, судалгааны их сургууль болно.»
 
Эрхэм зорилго:
 
«Бид өндөр чадамж, хөрвөх чадвар бүхий мэргэжлийн ёс зүй, хүнлэг чанарыг эрхэмлэсэн дэлхийн иргэнийг бэлтгэнэ.»
 
Ойрын ирээдүйн зорилго:
 
Манай сургуулийн ойрын ирээдүйн гол зорилго бол:
  • Багшлах боловсон хүчний мэргэжил, мэдлэгийг тууштай дээшлүүлэх замаар чадваржуулах
  • Сургалтын агуулга, арга, хэлбэр, технологийг дэлхий нийтийн дээд боловсролын глобаль хандлагад нийцүүлэн сайжруулах
  • Диплом, бакалавр, магистрын түвшний суралцагчдад сурч боловсрох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх
  • • Бүх шатны сургалт, судалгаа шинжилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн материаллаг нөөцийн хүрэлцээ хангамжийг бэхжүүлж, сайжруулах