Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний тэнхим
2015-11-05

Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний үйлчилгээний тэнхим

Эрхэм зорилго

Нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн сайн сайхны төлөө, тэдний нөөц боломжийг өргөжүүлэх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх

Бидний зорилт

  • Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний хөтөлбөр,  мэргэжлийн бодлого, стандартад нийцсэн нийгмийн ажлын боловсролын агуулга, арга зүйг хэрэгжүүлэх
  • Нийгмийн ажлын мэргэжлийг олон нийтэд түгээх, сурталчлах оюутнуудыг олон нийтийн сайн дурын ажилд оролцуулан чадваржуулах
  • Нийгмийн ажлын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар мэргэжлийн олон нийттэй хамтран ажиллах

Сургалт

Бакалаврын сургалт: өдөр

Жил: 4 жил

Мэргэжил: Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ

Товч түүх

Тус тэнхим нь анх 2005 онд суурь боловсролын тэнхимийн бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2014 оноос нийгмийн ухааны тэнхим нэртэйгээр, 2015 оноос нийгмийн ажил зөвлөх үйлчилгээний тэнхим болж  эрхлэгчээр нийгмийн халамж, хангамжийн багш Л.Сайханцэцэг, багшлах бүрэлдэхүүнд Ахлах багш М.Ариунцацрал, багш Л.Энхбат Г.Мөнхбаатар нар ажиллаж байна. Одоогоор тус тэнхим 500 гаруй оюутнуудыг нийгмийн ажлын мэргэжлээр төгсгөөд байгаа билээ. Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний тэнхим нь хичээлийн  танхим, англи, монгол хэл дээр мэргэжлийн болон холбогдох 800 гаруй ном, сурах бичиг, сэтгүүл, сургалтын видео хичээлүүдтэй.

Судалгаа шинжилгээний чиглэл нь:

  • Нийгмийн ажлын менежмент
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд
  • Нийгмийн ажлын нөлөөлөл
  • Нийгмийн хамгааллын  өнөөгийн байдал
  • Ахмад настны нийгмийн хамгаалал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлт
  • Өсвөр насныхны нийгмийн эрүүл мэндийн асуудал
  • Гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд
  • Хүүхэд хамгаалал

Хамтын ажиллагаа

  • Хүчирхийллийн эсрэг төв,
  • Дэлхийн Зөн, ОУБайгууллага,
  • Вербист халамжийн төв,
  • Өнөр бүл Төв,
  • Good Neighbors олон улсын байгууллага,
  • “Гүнж” төв,
  • Дүүрэг орон нутгийн нийгмийн халамж, үйлчилгээний  хэлтэс болон хороо,
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн харъяа Чингэлтэй дүүрэг дэхь салбар,
  • Хүүхдийн хөгжил хамгааллын Төв ТББ,
  • Дорноговь аймаг дахь говийн бүсийн ахмадын асрамжийн газар,
  • Батсүмбэр дэхь улсын асрамжийн газар гэх мэт газруудтай байнгын харилцаа холбоотой ажиллаж байна.  

ТУС ТЭНХИМЭЭС ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛДАГ УЛАМЖЛАЛТ АЖЛУУД

  • “Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ” нийгмийн ажлын оюутнуудын дундах онол практикийн тэмцээн
  • “ХДХВ/ДОХ-ын эсрэг хамтдаа” өдөрлөг
  • “Элсэн цаг” хөгжөөнт тэмцээн
  • Сайн үйлсийн аян

 

 

СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ИДЭВХИЖҮҮЛЭХ  ДАРААХ КЛУБҮҮД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ.

 

  •  “VM” клуб нь Олон Улсын Сайн дурынхны байгууллагатай хамтран Оюутан залуудын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөө, нийгмийн оролцоог нэмэгдүүлэн нийгмийн сайн дурын үйл ажиллагааг явуулдаг