Нийгмийн ухааны тэнхим
2015-03-28

НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ

Тус тэнхим нь сургууль байгуулагдсан цагаас эхлэн суурь боловсролын тэнхим, 2014 оноос нийгмийн ухааны тэнхимийн зохион байгуулалтаар, 2015 онд  тус тэнхимийн бүрэлдэхүүнээс нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний тэнхим салбарлан гарснаас хойш бие даан үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Тэнхимийн зорилго: Суралцагсдад ерөнхий болон мэргэжлийн суурь боловсрол олгохоос гадна нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол арга зүйн зөв баримжаалалтай, нийгмийн нөхцөл байдалд зөв үнэлэлт өгөх чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн, боловсролтой иргэнийг бэлтгэхэд оршино.

Багшлах бүрэлдэхүүн

  1. Д.Оюунцэцэг-тэнхимийн эрхлэгч,  түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр, ахлах багш
  2. Х.Батдорж-философич, нийгэм судлалын багш мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр,  ахлах багш
  3. Д.Бямбасүрэн-англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, соёл судлалын магистр, багш
  4. Л.Нарантуяа-математик, физикийн багш мэргэжилтэй, мэдээлэл зүйн магистр, багш
  5. Ц.Энхбаясгалан-биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, багш

Тэнхимээс хариуцан заадаг хичээлүүд

Монголын түүх, соёл, ёс заншил, Монгол хэлний найруулга зүй, Сэтгэл судлал, Боловсрол судлал, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй, Улс төр судлал, Социологи, Экологи, байгаль хамгаалал, Сэтгэлгээний түүх соёл, Хөдөлмөрийн социологи, Хүний хөгжил, Математик-1,2, Магадлалын онол, математик статистик, Эконометрикс ба үйлдлийн шинжилгээ, Биеийн тамир, Англи хэл-1,2, Бизнесийн англи хэл-1.2, Мэргэжлийн англи хэл-1,2

Тэнхимээс оюутнуудын дунд зохион байгуулдаг уламжлалт ажлууд

  • Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ? АХА уралдаант тэмцээн
  • “Залуу улс төрч” тэмцээн \улс төр судлал хичээлийн хүрээнд\
  • “Захирлын нэрэмжит” сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн
  • “3-ын эсрэг гурав” спортын тэмцээн
  • “Golden ball”  спортын тэмцээн