Номын сан
2015-05-15

               Номын сангийн эрхэм зорилго:

            Сургуулийн оюутан, магистрант, багш, ажилтнуудад ном, ном зүйн мэдээллийг эрх тэгш , шуурхай, нээлттэй хүргэж, номын сангийн стандарт, шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны дэвшилтэт орчныг бүрдүүлэхэд оршино

            Номын сангийн үндсэн үүрэг

         Тус сургуулийн номын сан нь сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан, магистрантуудын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглуулах тэднийг хөгжүүлэх зориулалттай 12000  мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн  сан хөмрөгтэй бөгөөд   багш, оюутнуудад ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээг хүргэх, номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэгтэй нэгж юм.

 Номын сангийн үйлчилгээ

1.Уншлагын танхмийн үйлчилгээ

Номын сангийн уншлагын танхимд ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээг үзүүлэх. Номын сангийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах стандартыг шаардлагыг хангахад анхаарч 100 кв.м талбай бүхий фондын өрөө, 80 хүний суудалтай уншлагын  орчин нөхцлийг бүрдүүлсэн танхимд уг үйлчилгээг үзүүлж байна. 

            2.Гэрээр ном  олгох үйлчилгээ.

            Номын сангийн үйлчилгээний журамд тусгайлан тусгаж зохицуулсанаар оюутнууд гэрээр ном олгох үйлчилгээгээр шаардлагатай ном, сурах бичгийг гэрээр уншиж судлах боломжтой болсон.

            3.Цахим уншлагын үйлчилгээ

Цахим сүлжээг ашиглан эх сурвалжуудыг ашиглуулах байдлаар  цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх. Ном, ном зүй мэдээллийн үйлчилгээг цахим уншлагын хэлбэрээр үзүүлэх орчин үеийн программ, техник технологийг нэвтрүүлэх талаар сургуулийн зүгээс анхаарсаны  дүнд Lib4U программыг  үйлчилгээнд нэвтрүүлж багш, оюутнуудад үйлчилгээ үзүүлэх техник, технологийн нөхцлийг бүрэн хангаад байна.Цаашид технологийг сайжруулах, үйлчилгээг өргөжүүлэх ажлыг сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.

             4. Шинэ ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээ

Тус сургуулийн бэлтгэн гаргаж байгаа мэргэжлүүдийн чиглэлээр хэвлэгдсэн шинэ ном, сурах бичиг, гарын авлага болон сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ач холбогдолтой бусад мэдээллийг багш, оюутнуудад мэдээлэх үйлчилгээг шинэ номын мэдээлэл, үзэсгэлэн гаргах байдлаар тогтмол мэдээллээр ханган ажиллаж байна.

              5.Сонин, хэвлэлийн захиалга, үйлчилгээ

Өдөр тутмын сонин, хэвлэлүүдийг захиалах, уншигчид үйлчлэх үйлчилгээ.Өдөр тутмын болон эдийн засаг, бизнесийн чиглэлийн мэдээлл бүхий  гадаад,  дотоодын 20 гаруй сонин, сэтгүүлийг захиалж уншлагын танхимийн үйлчилгээгээр багш, оюутнуудад мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.

6.Номын сангийн сан хөмрөгийг баяжуулах буюу номын фондыг нэмэгдүүлэх ажлыг мэргэжлийн тэнхмүүд, оюутнуудаас санал асуулга, захиалга авах, өөрсдөө судалгаа хийх байдлаар номын сангийн сан хөмрөгийн эргэлтэд байнга судалгаа хийж, бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах, ном худалдан авах ажлыг байгууллагын төсөв болон хандив, тусламжийн хэлбэрээр зохион байгуулж байна.

7.Ном, мэдээллийн бусад хэвлэмэл эх сурвалжийг хадгалах, хамгаалах үйлчилгээ.

Номын сангийн сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, номыг сэлбэн засах, сэргээх үйлчилгээг тогтмолжуулж, номын эргэлт, ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг номын санч хариуцан ажиллаж байна.