Санхүү, аж ахуйн алба
2015-11-03

            Тус сургуулийн санхүү, аж ахуйг алба нь 1993 онд тус сургуулийг байгуулагдсан үеэс үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Санхүү, аж ахуйн алба нь сургуулийн  мөнгөн хөрөнгийн урсгалыг зөв төлөвлөн,  оновчтой хуваарилж, бүртгэн, тайлагнах, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулах стандарт, шаардлагыг хангасан орчныг бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжин, багш, ажилтан, оюутнуудад  үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй нэгж юм.

Санхүү, аж ахуйн албаны үйл ажиллагааны үндсэн чиглэл:

1.Төсвийг батлуулан, орлогыг бүрдүүлж, зарцуулалтад хяналт тавьж, тайлагнах. Сургуулийн тухайн жилийн төсвийг төслийг үйл ажиллагааны чиглэл тус бүрээр нарийвчлан тооцож боловсруулан сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, оюутнуудын сургалтын төлбөр болон бусад эх үүсвэрээс санхүүжилтийг бүрдүүлэх ажлыг хариуцан сургуулийн санхүүүгийн чадавхийг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажилладаг. Төсвийг зориулалтын дагуу зарцуулан, гүйцэтгэлийн тайланг удирдах зөвлөлд танилцуулж, төсвийн талаар санхүү, аж ахуйн албанаас баримтлах  бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд орчин үеийн бүртгэлийн технологийг нэвтрүүлэхэд анхаарч олон улсын стандартад нийцсэн LEADER 3.0 санхүүгийн программыг ашиглан нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг явуулж, сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж байна.

            2. Сургалт, судалгааны ажлын орчныг бүрдүүлж, үйлчилгээ үзүүлэх.Багшийн ажлын байр, оюутнуудын сурч, амьдрах стандарт шаардлагыг хангахад анхаарч 500 оюутан хичээллэх сургалтын танхим, компьютерийн лаборатори, 60 ортой оюутны дотуур байр, цайны газар, биеийн тамирын заалны хэвийн үйл ажиллагааг хангаж, зохих үйлчилгээг үзүүлэн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулах, багш, оюутны бие бялдарыг хөгжүүлэх, ажлын таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

3.Сургуулийн санхүү аж ахуйн албаны үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх. Сургуулийг 2013- 2022 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 1 дүгээр үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн орчин нөхцлийг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлийг хариуцан 2014 онд сургуулийн дээврийн засвар, сургуулийн гадна фасадын засвар, анги, танхмийн засварын ажлуудыг шаардлага хангах түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Сургуулийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр албаны үйл ажиллагаа өргөжиж одоо санхүү, аж ахуйн албанд  нягтлан бодогч,  нярав, аж ахуйн эрхлэгч, дотуур байрны эрхлэгч, 3 жижүүр, 3 үйлчлэгч нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.