Сургалтын алба
2015-10-15

 

          Сургалтын алба нь сургуулийн сургалтын үйл ажиллагааны стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлдэг үндсэн нэгж бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжллдэг. Үүнд

  • сургалтын бодлого, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
  •  сургалтын агуулга, технологид хяналт тавих
  • Сургалтын үйл ажиллагааны бүртгэл, мэдээллийг хариуцан ажиллах
  •  тэнхим, багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
  •   сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ, шинжилгээ хийх.                                                          

            Нэг.Түүхэн товчоон.

Сургууль 1993 оноос буюу анх байгуулагдсан үеэсээ эхлэн сургалтын албыг байгуулж, түүнийг бэхжүүлэх, үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ирсэн бөгөөд сургалтын албанд Н.Өлзийжаргал, О.Сарантуяа, Б.Наранцэцэг, Р.Нурбек,Г.Мөнхбаатар  нар ажиллаж байсан байна.

2014 оноос Сургалтын албаны даргаар эрх зүйч, докторант Ш.Нарантуяа томилогдон ажиллаж байна.

               Хоёр.Бэлтгэж буй мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний

бүтэц, агуулгын талаар

            Мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь төгсөгчдөд дээд боловсролын суурь мэдлэг, чадвар, мэргэжлийн болон мэргэшүүлэх, мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх сургалтын чиглэл/хичээлүүд/,агуулга, багтаамжийг тогтоосон сургалтын стратеги, төлөвлөлтийн үндсэн бичиг баримт тул Сургуулийн удирдлага,Сургалтын алба байнга анхаарабайгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл хугацаанд дараахь мэргэжлээр 2300 гаруй мэргэжилтэнийг бэлтгэн гаргасан бөгөөд тэдний хөдөлмөр эрхлэлт тогтмол 70-аас дээш хувьтай байна.Үүнд:

  • Хөдөлмөрийн эдийн засаг,
  • Бизнесийн эдийн засаг
  • Хүний нөөцийн менежмент
  • Санхүүгийн менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Нийгмийн халамж, хангамж. Эдгээр мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг

боловсруулах ажлыг Сургалтын алба мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган боловруулж, гүйцэтгэлийг хангах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн байна.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээд боловсролын талаар баримталж буй бодлого, нийгэм, байгууллагын эрэлт хэрэгцээг харгалзан бэлтгэж буй мэргэжилтэнд ерөнхий болон мэргэшлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хандлага төлөвшүүлэхэд сургалтын төлөвлөгөөг чиглүүлж холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж ирсэн бөгөөд 1993, 2001, 2008 онд тус тус шинэчлэн боловсруулсан байна.

             Боловсрол, шинжлэх ухааны сайдын Нийтлэг шаардлага батлах тухай 2014 оны А/78 дугаар тушаалын дагуу мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн баталж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд “Эдийн засаг”, “ Менежмент”, “ Нягтлан бодох бүртгэл”, “ Нийгмийн халамж, хангамж” мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан нь цаг үетэйгээ хөл нийлүүлсэн томоохон ажлын нэг болсон.

            Мөн 2015 онд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрлийг шинээр авсан нь сургуулийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүй ахиж дэвшсэн, мэргэжилтэн бэлтгэх цаг үеийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрсэн чухал ач холбогдолтой, онцлог үйл явдал болсоныг тэмдэглэж байна.

2015- 2016 оны хичээлийн жилээс эхлэн Сургалтын албаны мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган зохион байгуулах мэргэжлийн сургалтын чиглэл:

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал/өдөр, эчнээ/
  • Эдийн засаг / хөдөлмөрийн эдийн засаг, бизнесийн эдийн засгийн чиглэлээр мэргэших/ Бизнесийн эдийн засаг мэргэжлээр оройн сургалт явагдана
  • Менежмент/ хүний нөөцийн болон санхүүгийн менежментийн чиглэлээр мэргэших/
  • Нягтлан бодох бүртгэл
  • Нийгмийн халамж, хангамж/ нийгмийн халамж, зөвлөх үйлчилгээ чиглэлээр мэргэших/

Хүний нөөцийн менежмент, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал мэргэжлийн сургалтад Бакалавр боловсролтой элсэгчдийг элсүүлж, сургалтыг Эчнээ хэлбэрээр зохион байгуулах бөгөөд суралцагчдын өмнөх дээд боловсролын сургалтын кредитийг тооцох байдлаар сургалтын хугацаа 2,5 - 3 жил, сургалт 120-иос доошгүй багц цагийн агуулга, багтаамжтай байна.

                            Гурав.Хичээлийн төлөвлөлт, график, хуваарь.

Сургалтын алба Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн хичээлийн жилийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн гарфикыг боловсруулж, захирлаар батлуулан хэрэгжилтийг хангах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилладаг.

Сургалтын нэгдсэн графикт нийцүүлэн тухайн хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Сургалтын нэгдсэн графикт сургалт эхлэх, дуусах, улирлын болон дахин, нөхөн шалгалт, дадлагын тайлан, ангийн ажил хамгаалалт, төгсөлтийн арга хэмжээ гэх зэрэг сургалтын үндсэн үйл ажиллагаа явагдах хугацааг нарийвчлан тогтоож тусгана.

Хичээлийн хуваарийг хичээлийн жил ба улирлаар төлөвлөнө.Өдрийн хэлбэрийн сургалтыг  жилд 32, нэг улиралд 16 долоо хоног, 7 хоногийн ажлын 5 хоногт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөх ба  эчнээ хэлбэрийн сургалтыг хичээлийн жилийн нэг улиралд ажлын 30 хоногоос доошгүй хугацаагаар төлөвлөн зохион байгуулдаг.

 Хичээлийг лекц, семинар, дасгал хэлбэрээр заах ба нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут байна.

Улирлын, дахин болон нөхөн шалгалт, ангийн ажил, дадлагын тайлан хамгаалах, кредит нөхөх сургалт, тойм лекцийг зохион байгуулах хуваарийг баталж, ажлын өдрүүдэд зохион байгуулна.

                       Дөрөв.Сургалтын албаны бүртгэл, хяналт, мэдээллийн үйл ажиллагаа

            Сургуулийн удирдлага Сургалтын албаны  бүртгэл, мэдээлэл, хяналтын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг ашиглахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.

Сургалтын албаны ажилтнууд болон багш, оюутнуудын мэдээллийг БСШУЯ-ны нэгдсэн бүртгэл, мэдээллийн SS бүртгэлд бүртгэх, уг бүртгэлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах, шинэчлэх ажлыг Сургалтын алба хариуцан ажилладаг.

Сургалтын албаны ажилтнууд, багш, оюутнуудын мэдээллийг энэхүү нэгдсэн бүртгэлд оруулах ажлыг 2015 онд дуусгасан бөгөөд шинээр элсэгчид, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг оруулж, хяналт тавих ажлыг зохих журмын дагуу тухай бүр гүйцэтгэж байна. Тус сургуулиас оюутан гарах, өөр сургуульд шилжин суралцах, сургалт хойшлогдох, тус сургуульд оюутан шилжин суралцах тухай бүр энэхүү нэгдсэн бүртгэлийн системд тухай бүр нэмэлт, өөрчлөлтийг оруулдаг.

 Сургуулийн сургалтын үйл ажиллагааг боловсролын удирдлага, мэдээллийн UNIMUS програм ашиглан явуулах ажлыг эхлүүлээд байна.

Багш нарын сургалтын ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, багшлах ажлын арга зүй, зааж буй хичээлүүдийн чанар,үр дүнг танилцан зөвлөх ажлыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ оюутнуудын хичээлийн ирц, оролцоо,идэвхийг танилцан зөвлөн туслах ажлыг зохион байгуулж ажилладаг.

Тус сургуулийн өдөр, орой, эчнээ хэлбэрийн сургалтад /Увс, Дорноговь аймгийн салбар сургалтыг оролцуулж/ 500 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд сурлага, эрдэм шинжилгээ, судалгаа, урлаг, спортын авьяас, чадвараараа бусдыгаа хошуучлан суралцсан оюутнууд МҮЭ-ийн Холбооны тэтгэлэг, захирлын нэрэмжит тэтгэлэг авах боломжтой байдаг.

Тус сургуулийг 2015 онд бакалавр, магистрантурын сургалтыг 54 төгсөгч төгссөн бөгөөд бакалаврын сургалтад суралцагчид төгсөлтийн шалгалтаа амжилт 100%, чанар 55,8% дүнтэй шалгагдаж Хөдөлмөрийн эдийн засаг мэргэжлээр төгсөгч Ж.Чулуун, Хүний нөөцийн менежмент мэргэжлээр төгсөгч Б.Болормаа, Э.Ууганчимэг, Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр төгссөн А.Жайнар нар сургуулиа 3.7/ А/-оос 4.0 /А/  дүнтэй төгссөн байна.

Сургууль төгсөгчдөөс МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар тус сургуулийн төгсөгчид бөгөөд сургууль, хамт олны бахархал билээ.

                        Тав.Сургалтын үйл ажиллагааны үнэлгээ, шинжилгээ

Сургалтын алба хичээлийн жилийн улирал болон хичээлийн жилийн хугацааны үйл ажиллагаанд явцын болон төгсгөлийн үнэлгээ, шинжилгээг хийх ажлыг хариуцан ажилладаг.

БШУ-ны сайдын Нийтлэг шаардлага батлах тухай 2014 оны А/78 дугаар тушаалаар тогтоосон  шаардлагын дагуу бакалаврын хөтөлбөрийн явц, үр дүнг үнэлэх, үнэлгээ шинжилгээ хийх, хөтөлбөрийн хороог МҮЭ-ийн холбоо,хөдөлмөр, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөлтэйгээр байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх журмыг боловсруулах ажил хийгдэж байна.

Сургалтын алба сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хичээлийн жил бүр үнэлгээ, шинжилгээ хийж, ахиц, дэвшил, ололт, амжилт болон учир дутагдалтай цаашид анхаарах шаардлагатай асуудлыг судлан тодорхойлж, сургуулийн захирлын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж, сургуулийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дараагийн хичээлийн жилийн сургалтын бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

                          Зургаа.Суралцагчид, төгсөгчдийн мэдээлэл

Тус сургуульд 5 мэргэжлээр 500 гаруй/Увс, Дорноговийн салбар сургалтыг оролцуулж/ оюутан суралцаж байна.

Сурлага, судалгаа, эрдэм шинжилгээ, спорт, урлагийн авьяас чадвартай оюутнууд цөөнгүй суралцдаг бөгөөд сургууль “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж оюутны хөгжлийг бүх талаар цогц байдлаар хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.Оюутны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, ёс зүй, харилцааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн уламжлалт болон шинэ олон арга хэмжээг хичээлийн жил бүр зохион байгуулдаг бөгөөд оюутнууд идэвхтэй оролцдог.

2015 онд тус сургуулийн бакалавр, магистрын зэргийн сургалтыг 54 оюутан төгссөн бөгөөд бакалаврын сургалт төгсөгчдөөс Хөдөлмөрийн эдийн засаг мэргэжлээр төгссөн Ж.Чулуун, Хүний нөөцийн менежмент мэргэжлээр төгссөн Б.Болормаа, Э.Ууганчимэг, Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр төгссөн М.Жайнар нар 3.7- 4.0 /А/ голч дүнтэй төгссөн  байна.

Тус сургуулийн төгсөгчдөөс МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч /Х.Амгаланбаатар/, дэд ерөнхийлөгч /С.Эрдэнэбат/ нар төрөн гарсан нь сургууль, хамт олны маань бахархал билээ.