Танилцуулга
2015-02-28

     Монгол Улсын Их Сургуульд (эдийн засгийн факультетэд) 1985 оноос хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь тус сургуулийн үүсэл хөгжлийн үндэс суурь байсан юм.


      Хөдөлмөрийн дээд сургууль нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны санаачлагаар /1993 он/, ШУБЯ-ны /хуучин нэрээр/ зөвшөөрлөөр 1994 онд байгуулагдсан, төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллага юм.

     Өдгөө мэргэжлийн 3 тэнхимтэй, Увс, Дорноговь аймагт салбар сургуультай, бакалаврын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр, мөн ахисан түвшний магистрын  сургалт явуулдаг,  500 гаруй оюутан, 30 шахам эрдэмтэн багш, нийт багшлах бүрэлхэүүний 30 орчин хувь нь докторын зэрэгтэй, эрдмийн зөвлөл, эрдэмтэн нарийн бичгийн дарга хяналт шинжилгээ үнэлгээ, гадаад харилцаа,  захиргаа аж ахуй, үйлчилгээний нийт 40 гаруй ажиллагсадтай  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

   Тус сургууль нь Монгол Улсын боловсролын хуулийн дагуу 1996 онд аттестатчлагдаж, ШУБЯ-ны (хуучин нэрээр) сургалтын ажил эрхлэх ¹960001 тоот тусгай зөвшөөрөл, Монгол Улсын бүртгэлийн 05 тоот гэрчилгээ авсан болно. Тус сургууль нь Монгол Улсын дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлт, шаардлага шалгуурыг иш үндэс болгон 2004, 2011 онуудад өөрийн хүсэлтээр I, II дахь шатны магадлан итгэмжлэлд тус тус хамрагдаж зохих статустай болсон юм.