Удирдах зөвлөл
2015-02-28

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн дүрмийн 3.8 заасны дагуу “удирдах зөвлөл нь сургуулийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, түүнчлэн сургуулийн үйл ажиллагааг захирлаар дамжуулан удирдан чиглүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй”

Удирдах зөвлөл нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Сургуулийн захирлыг томилох
  • Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
  • Сургуулийн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
  • Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
  • Сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг батлах, зарцуулалтанд хяналт тавих
  • Сургалтын болон дотуур байрны төлбөрийн хэмжээг тогтоох
  • Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Сургуулийн удирдах зөвлөлийн ажиллах журмыг батлана. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд олонхийн саналаар шийдвэр гаргана. Удирдах зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана.
  • Удирдах зөвлөлийг ажиллуулахад шаардлагатай захиргааны болон томилолтын зардлыг сургуулийн төсөвт тусгана. Удирдах зөвлөл өөрийнх нь үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий хороо, комисс ажиллуулж болно.
  • Үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөл, түүний гишүүдийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөлөгчийг эргүүлэн татах, бусад гишүүдийн талаар хамт олны хуралд мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч болно.
  • Сургуулийн удирлах зөвлөлийн гишүүд нь удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлж болно.

 

     

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны

дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат

(Удирдах зөвлөлийн дарга)

 

 

 

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны

ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

(Удирдах зөвлөлийн гишүүн)

 

 

 

 

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-н холбооны

дэд дарга Ч.Нарантуяа

(Төгсөгчдийн төлөөлөл)

 

 

 

 

ХНХДС-ийн багш Х.Батдорж

(Багш нарын төлөөлөл)