Эдийн засаг, бүртгэлийн тэнхим
2015-03-28

ЭДИЙН ЗАСАГ, БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

Тэнхимийн зорилго: Хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, ажил олгогчдын эрэлт шаардлагад нийцсэн, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тэнхимийн удирдлага зорион байгуулалт

Тэнхимийн эрхлэгч Дашдунцагийн Одончимэг, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, ахлах багш, тус сургуульд 10 дах жилдээ багшилж байна.

 

Тэнхимийн багш нар:

  1. Жанцанцангийн Дашхүү, нягтлан бодогч, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор, профессор.
  2. Дэчингийн Тэгшжаргал, математик, статистикийн багш мэргэжилтэй. Магистр, дэд профессор.
  3. Ишийн Нямдаваа, нягтлан бодогч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
  4. Чимэддоржийн Нямсүрэн, эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, ахлах багш

Тус тэнхим нь энэ хичээлийн жилд нийт 8 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс үндсэн багш 4, зөвлөх багш 1, цагийн багш 3

Тэнхимд харъяалагдах мэргэжлийн чиглэл

  • Хөдөлмөрийн эдийн засаг
  • Бизнесийн эдийн засаг
  • Нягтлан бодох бүртгэл

Тэнхимээс хариуцан заадаг хичээлүүд

Эдийн засгийн онол, хөгжлийн эдийн засаг, Микро эдийн засаг I, II, макро эдийн засаг I, II, тогтвортой эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр зохион байгуулалт, үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалт, статистикийн онол, бизнесийн статистик, үндэсний тооцооны систем, бизнесийн шинжилгээ, хүн ам зүй, олон улсын худалдаа, эрсдэл даатгалын удирдлага, нягтлан бодох бүртгэлийн үндэс, зардлын нягтлан бодох бүртгэл, удирдлагын нягтлан бодох бүртгэл, банк ба мөнгө, корпорацийн санхүү, аж ахуйн нэгжийн санхүү, аудит, санхүүгийн бүргэл, гааль татвар