Эрдмийн зөвлөл
2015-10-14

Эрдмийн зөвлөлийн чиг үүрэг:

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн дүрмийн 3.9-д заасны дагуу “сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэх, санал зөвлөмж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй”

 Эрдмийн зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэх, санал зөвлөмж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна.
  • Эрдмийн зөвлөл нь нэр хүнд бүхий эрдэмтэд, багш нараас бүрдэнэ. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурлын хооронд эрдмийн зөвлөлийг тэргүүлэгчид нь төлөөлнө. Эрдмийн зөвлөлийг сургуулийн захирал удирдана.
  • Эрдмийн зөвлөл, тэнхим, албаны ажиллах журмыг захирал батлана.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД

СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ-ийн бүрэлдэхүүн  

Хөдөлмөр-Нийгмийн харилцааны дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар хууль зүйн доктор, профессор Ц.Амгаланбаяр, гишүүдээр Шинжлэх ухааны доктор (Sc.D), доцент, профессор, Хүмүүнлэгийн ухааны академийн академич, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн эдийн засаг,  Бизнесийн салбарын эрхлэгч Нямжавын Содномдорж, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Горчинсүрэнгийн Адъяа,Эдийн ухааны доктор (Ph.D) профессор Ж.Батчулуун, Эдийн засгийн тэнхмийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Жанцангийн Дашхүү, Эдийн засгийн ухааны доктор Занабазарын Алтанчимэг, Хууль зүйн доктор (Ph.D) профессор Г.Ганболд нар ажиллаж байна.