Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцахаар боллоо
Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцахаар боллоо
2017-05-04

Г.Цагаандарь, Ц.Сувд-Эрдэнэ нар үнэ төлбөргүй суралцахаар боллоо

Г.Цагаандарь бяцхан хоёр охиноо дагуулан Толгойтын өртөөнд хоног төрүүлж байсан цаг саяхан.  Бөөрний өвчтэй хэмээн оношлдогдож, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байхад нь эр нөхөр нь Г.Цагаандарийг хэвлий дэх үр, хөөрхөн охинтой нь буурин дээрээ орхиод, гэрээ ачаад явсан гэдэг. Ингээд л наашаа гэх аав, ээж хамаатан садангүй Г.Цагаандарь охидоо дагуулан галт тэрэгний өртөөнд хоног төөрүүлж явахдаа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус холбогджээ. Ачтай тустай залуус түүний өвчнийг эмчлүүлж өгөөд зогсохгүй орон гэртэй болгох хандивын аяныг орон даяар өрнүүлсэн юм. Мөн Г.Цагаандарийг ИНЕГ-т ажилд оруулахаар гэрээгээ хүртэл байгуулан өөрийн гэсэн таван ханатай гэртээ хоёр охиныхоо хамт төвхнөсөн гээд баярын мэдээ тасрахгүй байгаа билээ.

Тэгвэл “Мишээл экспо” төв дээр болж буй Боловсролын үзэсгэлэн яармаг арга хэмжээний хүрээнд энэ сарын 23-нд Манай сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд тустай зүйл хийж байгаа мундаг бүсгүй "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн тэргүүн Ц. Сувд -Эрдэнэд магистрантурт, 2 хүүхэдтэйгээ амьдралын төлөө зүтгэж яваа залуу бүсгүй Г. Цагаандарь, мөн ЕБС-ийн сурагчдаас сурлага, урлаг, спорт, олон нийтийн чиглэлийн бүхий л ажилд тэргүүний манлайлагч сурагч болох СХД-ийн 67-р сургуулийн 12-р ангийн сурагч Ч. Оюунтуяа  нарт сургуульдаа суралцах эрхийн бичгийг өнөөдөр тус сургуулийн захирал Г. Баярмаа гардуулан өглөө.