Захирлын зөвлөл
Захирлын зөвлөл
2015-02-11

Захирлын зөвлөл нь сургуулийн амьдралын цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтын удирдлагын хэлбэр мөн. Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, дэд захирал, тэнхимийн эрхлэгчид, ерөнхий (ахлах) нягтлан бодогч, оюутны зөвлөлийн дарга /оюутны асуудлаар/ орно.

Захирлын зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Улирал, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөт ажил, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалт, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх;
  • Сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Харъяа болон дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Сургуулийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, удирдах зөвлөл болон эрдмийн зөвлөлд оруулах;
  • Хичээл, сургалтын явц, технологийн хэрэгжилттэй холбогдсон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх