Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны - Оны шилдгүүд шагналаа гардлаа.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны - Оны шилдгүүд шагналаа гардлаа.
2021-01-21

МҮЭ-ийн холбооны дүрэм, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн Шилдэг байгууллага шалгаруулах тухай тогтоолын дагуу гишүүн байгууллагуудын тодорхойлолт, МҮЭХЕЗ-ийн Ажлын албаны саналыг үндэслэн 2020 оны Шилдэг гишүүн байгууллагаар Автозамчдын ҮЭ-ийн холбоо, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо, Шилдэг харъяа байгууллагаар Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг тус тус шалгаруулжээ. Шагнал гардсан дээрх байгууллагуудын удирдлагуудад баяр хүргэж, олсон амжилтаа улам бататгахыг хүсээд, Шилдэг гишүүн байгууллагаар шалгарсан Баянхонгор, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбооны шагналыг албан ёсоор гардуулна гэдгээ МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр илэрхийллээ.​