Мэдэгдэл
Мэдэгдэл
2019-02-25

МЭДЭГДЭЛ !!!
2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн талаар олон нийтийн сүлжээнд санаатайгаар худал мэдээлэл тавигдсаныг залруулахаар дараах тодруулгыг хийж байна.
Бид нэр хүндээ сэргээлгэхээр Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

ТОДРУУЛГА:
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль нь 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус дээд боловсролын байгууллага болно. Тус сургууль БСШУСЯ-ны аттестатчилал, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэлд 2 удаа 2021 он хүртэл итгэмжлүүлсэн, Увс аймагт салбар сургуультай, өнөөгийн байдлаар төрийн (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг тэргүүтэй бусад байгууллага), төрийн бус (МҮЭХ, МАОЭНХ, ОУХБ гм), бизнесийн байгууллагад амжилттай ажиллаж буй 4000 гаруй төгсөгчидтэй, 500 орчим оюутан суралцагчидтай сургууль болно. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 2013 оноос өмнөх байдлаар 100 хувь, 2014-2018 оны байдлаар 93 хувьтай байна. 

АЛСЫН ХАРАА: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ

ЭРХЭМ ЗОРИЛГО: БИД ӨНДӨР ЧАДАМЖ, ХӨРВӨХ ЧАДВАР БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХҮНДЭГ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭСЭН ДЭЛХИЙН ИРГЭНИЙГ БЭЛТГЭНЭ.

МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР: Бакалавр, магистрын түвшинд

• Хөдөлмөрийн эдийн засаг
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд 
• Нийгмийн ажил зөвлөх үйлчилгээ
• Хүний нөөцийн удирдлага 
• Санхүүгийн удирдлага 
• Нягтлан бодох бүртгэл 
• Бизнесийн эдийн засаг

МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ: 
• МҮЭХ-ны харьяа, ашгийн бус нийгэмд үйлчилдэг, нийгмийн эмзэг бүлгийн оюутан суралцагчид, ҮЭ-ийн гишүүд, тэдний хүүхдүүдэд чиглэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлдэг.
• ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Беларусын Хөдөлмөр, нийгмийн харилцааны их сургууль, БНХАУ-ын Хөдөлмөрийн харилцааны их сургууль, Бүх ажилтны Кадрын сургууль зэрэг ижил төстэй дэлхийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. 
• Филиппин улсын GLOBAL EDUCATION ACADEMY-ийн сургагч багш нартай хамтран англи хэлний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж оюутнууддаа англи хэлний өндөр түвшний мэдлэг /12 багц цаг/эзэмшүүлдэг.
• Монгол улсдаа анхдагч болж ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэдэг, ХАБЭА-н чиглэлийн ТББ, сургалтын байгууллагуудыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. 
• Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургалт, зөвлөгөө, эрдэм шинжилгээний ажил хийх арвин туршлагатай. 
• БСШУСЯ, БМИҮЗ-ийн бодлогын дагуу “Үр дүнд суурилсан сургалт” хөтөлбөрийг мэргэжлийн бүх чиглэлээр нэвтрүүлэн ажилладаг. 
• БНСУ-ын Хөдөлмөр, хөгжлийн сантай хамтран ажилладаг. 

Утас: 11312629, 11321042
Вэб хуудас: www.mlsri.edu.mn
Page хуудас: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль 
И мейл: info@mlsri.edu.mn

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА