Оюутан элсүүлэх журам
Оюутан элсүүлэх журам
2020-07-01

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, БСШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
    2. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна. 

Захирлын 2020 оны ...... сарын .......
өдрийн ....... тоот тушаалын хавсралт

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, БСШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
    2. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

ХОЁР. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР

  1. Бакалаврын түвшинд:
  2. Хөдөлмөрийн эдийн засаг /өдөр, орой/
  3. Бизнесийн эдийн засаг /өдөр, орой/
  4. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /өдөр/
  5. Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ /өдөр, эчнээ/
  6. Нягтлан бодох бүртгэл /өдөр, орой, эчнээ/
  7. Хүний нөөцийн менежмент /өдөр, эчнээ/
  8. Санхүүгийн менежмент /өдөр, эчнээ/

2. Магистрын түвшинд:

  1. Хөдөлмөрийн эдийн засаг /өдөр/
  2. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /өдөр/

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН КОМИССИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

    1. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн комисс зохион байгуулна.
    2. Элсэлтийн комисс нь элсэлтийн ажлыг удирдлагаар хангах, зохион байгуулах, хяналт тавих, өргөдөл гомдлыг шийдвэрлэх болон элсэлттэй холбоотой бусад  үйл ажиллагааг хариуцан зохицуулна.
    3. Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад холбогдох хууль, тогтоомж болон  Оюутан элсүүлэх энэхүү журмыг баримтална.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    1. Тус сургуульд элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.
    2. Тус сургуулийн өдрийн ангид элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдаж, нийт онооны 410 онооноос багагүй оноо авсан байна.
    3. Өдрийн ангид элсэгч нь тухайн мэргэжлийн хөтөлбөрт хамаарах хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэгэнд тэнцсэн байна.
       

Мэргэжлийн хөтөлбөрийн нэр

Сургалтын хэлбэр, хугацаа

Элсэлтийн ерөнхий шалгалт

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Хөдөлмөрийн эдийн засаг

Өдөр – 4 жил

Математик
Нийгмийн тухай мэдлэг
Англи хэл

Бизнесийн эдийн засаг

Өдөр – 4 жил
Орой – 4 жил

Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ

Өдөр – 4 жил
Эчнээ – 2.5 жил

Нийгмийн тухай мэдлэг
Англи хэл

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

Өдөр – 4 жил

 

Математик
Нийгмийн тухай мэдлэг
Англи хэл

Хүний нөөцийн менежмент

Өдөр – 4 жил
Эчнээ – 2.5 жил

Санхүүгийн менежмент

Өдөр – 4 жил
Эчнээ – 2.5 жил

 

Нягтлан бодох бүртгэл

Өдөр – 4 жил
Орой – 4 жил
Эчнээ – 2.5 жил

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөдөлмөрийн эдийн засаг

Өдөр
1.5-2 жил

Эдийн засаг
Англи хэл
Ярилцлага

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

Өдөр
1.5-2 жил

    1. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ нь батламж олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
    2. Орой, эчнээ ангийн элсэгчдэд 4.2-4.4 дэх заалт хамаарахгүй болно.
    3. Дараах тохиолдолд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулна.
      1. Дээд боловсролтой иргэн хоёр дахь боловсрол эзэмших
      2.  Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтанд элсэн суралцах
      3. 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдан суралцах
      4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн тохиолдолд шалгалтын оноог дүйцүүлэн тооцуулсан байх
      5. Гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах
      6. 2006 оноос өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн төгсөгч
    4. Орой, эчнээ ангид элсэхээр хүсэлтээ гаргасан иргэдийн элсэлтийн шалгалтыг сургууль зохион байгуулна.
    5. Магистрын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагааг “Магистрын сургалт зохион байгуулах тухай журам”-аар зохицуулна.

 

ТАВ. ЭЛСЭГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БҮРТГЭХ
5.1 Элсэгчид нь тус сургуулийн элсэлтийн комисст дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Өргөдөл
  2. Батламж (Ерөнхий шалгалтын дүн, оноо)
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Хувийн хэрэг
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Цээж зураг-3%
  6. Бүртгэлийн хураамж-10000 төгрөг
  7. Бакалаврын болон С диплом /эчнээ ангид элсэгч/
    1. Элсэгчдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.
    2. Элсэгчдэд элсэн суралцах эрхийн бичиг олгохдоо сургалтын төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлүүлсэн байна.
    3. Эрхийн бичгийг зөвхөн тухайн элсэгчид зориулан бичиж олгоно.
    4. Элсэгчид нь өөрийн болон эцэг, эхийн хаяг, холбоо барих утасны дугаарыг элсэгчдийн анкет дээр тодорхой бичнэ.

ЗУРГАА. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

    1. Элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харгалзан сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
    2. Шалгуулагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан элсүүлнэ.
    3. Элсэлтийн комисс оюутан элсүүлэх шалгаруулалтыг Улаанбаатар хотод өөрийн сургууль дээр, орон нутгаас оюутан элсүүлэх шалгаруулалтыг МИДСК-той хамтран болон бие даан хэрэгжүүлнэ.
    4. Элсэлттэй холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс, Сургалтын алба хамтран тухай бүр шийдвэрлэнэ.

 

ДОЛОО. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ, СУРАЛЦУУЛАХ

    1. Тус сургуульд элсэн суралцаж буй бакалавр, магистрын түвшний суралцагчид, ҮЭ-ийн байгууллагын сонгуульт ажилтнууд, гишүүдийг сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчийг дэмжих зорилгоор суралцагчдад тэтгэлэг олгох, хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулах бөгөөд уг үйл ажиллагааг “Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулна.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ