Төгсөгчдийн дундах ШИЛЖИН ЯВАХ ЦОМ - ын төлөө тэмцээн амжилттай болж өнгөрлөө
Төгсөгчдийн дундах ШИЛЖИН ЯВАХ ЦОМ - ын төлөө тэмцээн амжилттай болж өнгөрлөө
2017-12-06

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жил, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан үе үеийн төгсөгчдийн Спортын тэмцээнийг 2017 оны 12-р сарын 02,03-нд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээний үйл ажиллагаанд МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн анхны захирал, ШУ-ын доктор, профессор, Хүмүүнлэгийн ухааны академич Н.Содномдорж, сургуулийн анхны багш нар, 1997 оны анхны төгсөгчид, гар бөмбөгийн лигийн “Хөдөлмөр” багийн тамирчид зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Тэмцээний үер тус сургуулийн захиргааны зүгээс ХНХДС-ийн анхны төгсөгчид, лигийн “Хөдөлмөр” багийн тамирчддаа хүндэтгэл үзүүлж, төгсөгчдийн амжилт, бүтээлийг алдаржуулжээ.
Шилжин явах цомын төлөөх спортын тэмцээнд нийт 9 төгсөлтийн баг тамирчид сэтгэл зүтгэл, эрч хүч дүүрэн, идэвх санаачлагатай, зохион байгуулалт сайтай оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдэгүүдээ тодрууллаа.
Гар бөмбөгийн тэмцээн /Холимог баг/:
1-р байр, Алтан медаль: 2009 оны төгсөлтийн баг
2-р байр, Мөнгөн медаль: 2004 оны төгсөлтийн баг
3-р байр, Хүрэл медаль: 2001 оны төгсөлтийн баг
Сагсан бөмбөгийн тэмцээн /Эрэгтэй баг/:
1-р байр, Алтан медаль: 2013 оны төгсөлтийн баг
2-р байр, Мөнгөн медаль: 2009 оны төгсөлтийн баг
3-р байр, Хүрэл медаль: 2005 оны төгсөлтийн баг
Сагсан бөмбөгийн тэмцээн /Эмэгтэй баг/:
1-р байр, Алтан медаль: 2010 оны төгсөлтийн баг
2-р байр, Мөнгөн медаль: 2004 оны төгсөлтийн баг
3-р байр, Хүрэл медаль: 2009 оны төгсөлтийн баг
Багийн нэгдсэн дүнгээр 2009 оны төгсөлтийн баг түрүүлж "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ" - ын эзэн боллоо.
Нийт баг тамирчдадаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
2018 онд зохион байгуулагдах Шилжин явах цомын төлөөх спортын тэмцээнийг 1997 оны төгсөгчид ХНХДС-ийн 25 жилийн ойдоо зориулан зохион байгуулахаар болжээ.