Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургууль
Хөдөлмөр,нийгмийн харилцааны дээд сургууль
2019-04-17

ОСЛЫГ ТЭГЛЭХ АЛСЫН ХАРАА ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД БИД НЭГДЛЭЭ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард  зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний нээлтийн ажиллагаа  2019.04.08-нд амжилттай болж өндөрлөлөө. Манай сургууль тус арга хэмжээнд оролцож “Ослыг тэглэх алсын хараа ОУ хөдөлгөөн”-нд албан ёсоор нэгдэж байгаа илэрхийлэв. Мөн ХАБЭА-н мэргэжлээр суралцаж буй оюутнууд маань тус хөдөлгөөний ач холбогдлыг танин мэдэж, өөрсдийн ирээдүйн ажил хэрэгтээ байнга санаж, хэрэгжүүлэх, ажлын байрны зөв дадал, зуршлыг эрхэмлэхээ тус арга хэмжээний үеэр илэрхийлж, өөрсдийн бэлтгэсэн уриа болон Flash Mob бүжгээрээ бэлэг барив.

Мөн нээлтийн арга хэмжээнд ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, НДЕГ-ын дэд дарга Г.Саран, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр нар оролцов.

Өнөөдрийн арга хэмжээнд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцож 400 гаруй хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.