УЛААНБААТАР ХОТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5-Р ХОРОО ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ, ТЭНГИС КИНО ТЕАТРЫН АР ТАЛД
+976 89068898, 91948898,  INFO@MLSRI.EDU.MN

Сүлд дуу

“ЭРДМИЙН УНДАРГА ГЭРЭЛТ ӨРГӨӨ”

(Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн сүлд дуу)

Шүлэг Х.Батжаргал                                                                                        Ая Г.Үйлстөгөлдөр

            Ц.Ганцэцэг                                         

Өглөө мандах алтан нарны цацрагтай

Өнө ирээдүйн амьдралыг чиглүүлж замчилсан

Өөдөө замнах арвин их хөдөлмөрийн

Өндөр оргилд хөтөлж зүгийг минь заасан

       Дахилт:

       Мартахгүй ээ сургууль минь

       Маргаашийн хөтөч эрдмийн ундарга өргөө минь

       Давтагдашгүй ээ бидний гэрэлт өргөө

       Даанчиг сайхан оюутан насны дурсамж

Ээж аавын амин үрсийг дээдэлсэн

Эрдмийн аянд хөтөлсөн цэцдийн өртөө

Он цаг улирах тусам сэтгэлд хоногшсон

Оюунлиг залуусын зүтгэл гийсэн өргөө

      Дахилт:

      Мартахгүй ээ сургууль минь

      Маргаашийн хөтөч эрдмийн ундарга өргөө минь

      Давтагдашгүй ээ бидний гэрэлт өргөө

      Даанчиг сайхан оюутан насны дурсамж

Хөгжил дэвшлийн манлайд түүчээ болон гэрэлтдэг

Хөдөлмөрийн салбарын мэргэдүүд энэ л сургуулиас төрсөн

Хөнгөн хүнд үйлдвэрийн ашиг амжилтыг дэнсэлдэг

Хөрөнгө атгадаг санхүүчид бидний сургуулиас төрсөн

       Үе үеийн залуусаа үйлс ажлаараа манлайлдаг

       Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид манай сургуулиас төрсөн

       Үүдээ нээсэн өргөөндөө үнэн мөнийг дэнсэлдэг

       Үйлс цагаан нийгмийн ажилтнууд миний сургуулиас төрсөн

Хамаг олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг

Халамж даатгалын мэргэжилтнүүд энэ л сургуулиас төрсөн

Хот хөдөө хаана ч гэсэн амжилт бүтээлээ дуурсгасан

Хөдөлмөрийн эдийн засагчид манай сургуулиас л төрсөн

         Дахилт:    

         Хөдөлмөрийн алтан хараацай сургууль минь

         Хөгжил дэвшлийн түшиг тулгуур болдог юм аа

         Хөдөлмөрөөр овоглосон эрдмийн өргөө минь

         Хүсэл мөрөөдлийн жигүүрийг ургуулж өгсөн юм аа.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ  МИНЬ

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ТҮШИГ-ЭРДМИЙН УНДАРГА ӨРГӨӨ МИНЬ
Share :